Улсын хэмжээнд энэ сарын 25-ны байдлаар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил 1,156 гарчээ.
Үүнээс 675 иргэнд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна.
Тодруулбал дээрх иргэдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 585 хүнийг 400,000 төгрөгөөр торгосон бол 193 хүнийг 7-30 хоногоор баривчилжээ.
Харин өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу эрхээ хасуулсан байсан 167 иргэн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлыг эрүүгийн журмаар шалгуулахаар болсон байна.
Эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдлын 77.2% нь орон нутагт бүртгэгджээ.
Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг болсон.
Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан бол 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жилийн хорих ял оноох хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн билээ.
0 cэтгэгдэлтэй