УБДС: Зургадугаар сарын 15-аас дараах байршлуудын халуун усыг 14 хоног хязгаарлана

2022-06-13 577 0

Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит компаниас 2022 оны зургадугаар сарын 15-наас зургадуугаар сарын 29-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлаж ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх ба хугацааны өмнө дээрх ажлууд хийгдсэн газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөжээ.

Тодруулбал, дээрх хугацаанд Барс хоёр захаас Хархорин зах хүртэл нэг болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Түндэмүн саун, Гурван билэг их дэлгүүрийн урд талын орчим, Хуучин тээврийн товчоо, тавдугаар хороолол, 40, 50 мянгат, Баруун дөрвөн зам орчим, Хонхорын 7 дугаар байр орчмын айл өрх, ААН байгууллагын халуун усыг хязгаарлахаар болсон байна.

Дээр дурдсан байршлуудын харъяа ОСНААКонторууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг тул зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харъяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой.

Холбоотой мэдээ