Илон Маскын эзэмшдэг компаниудын нэг Neuralink хүний тархинд утасгүй бичил чипийг анх удаа амжилттай суулгасан байна. Илон Маскын танилцуулснаар бичил чип суулгасан өвчтөний мэдрэлийн эс сэргэж, сайжирч байгаа шинж тэмдэг ажиглагджээ. Ингэснээр Neuralink компани хүний тархийг компьютертой холбож мэдрэлийн гаралтай хүнд өвчин эмгэгийг анагаах зорилгодоо ойртов.
Илан Маск Х цахим платформд уг чипийг Telepathy гэж нэрлэсэн бөгөөд Telepathy нь ердөө бодох төдийд гар утас, компьютер болон бусад төхөөрөмжийг хянах боломжтой болох ажээ. Эхний удаад дөрвөн мөч нь мэдээ алдсан өвчтөнүүдэд Telepathy-г ашиглах юм байна. Өөрөөр хэлбэл саажилттай иргэдэд туслах нь эн тэргүүний зорилгуудын нэг гэдгийг онцолжээ.
Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч компаниуд нь хэдийн төстэй чипүүдийг суулгасан байдаг. Тухайлбал Юта-д төвтэй Blackrock Neurotech компани л гэхэд 20 жилийн өмнө буюу 2004 онд тархийг компьютертой холбосон анхны чипийг хүнд суулгажээ. Neuralink компани амжилттай алхам хийснээр Илон Маск энэ салбарын өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж байна.
Эх сурвалж: BBC.com
0 cэтгэгдэлтэй