Авто зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдийн цэвэрлэгээнээс гарсан 509 тонн хар цасыг ачиж тээвэрлэжээ

2024-01-26 191 0

Нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 25 байгууллагын 591 албан хаагч тусгай зориулалтын 100 машин техниктэйгээр зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг гүйцэтгэж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллалаа.

Энэ хүрээнд авто замын цасыг хусаж, халтиргаа үүсэх эрсдэлтэй авто зам болон гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 63 тонн бодис, 46 тонн давс цацан, цэвэрлэгээнээс гарсан 509 тонн хар цасыг ачиж тээвэрлэв.

зураг

Мөн дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 4,267 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна.

зураг

зураг

Эх сурвалж: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Холбоотой мэдээ