“JCI Монгол” байгууллагын 2024 оны Үндэсний Ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслол амжилттай боллоо

2024-01-26 168 0

“JCI Монгол” байгууллага нь 1992 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 32 жилийг ардаа үдсэн ба, 1995 онд Шотландын Гласгов хотод зохион байгуулагдсан “JCI” байгууллагын олон улсын 50 дахь чуулганаар Монгол улс нь гишүүн Үндэсний байгууллагаар батламжлагдсан түүхтэй.

Нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрахуйц тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд төсөлт хөтөлбөрүүд санаачлан явуулдгаараа тус байгууллага онцлог билээ.

2023 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 17 салбар байгууллагад 1310 гишүүн, 500 гаруй сенатор, 1000 гаруй дэмжигч, хамтран ажиллагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

зураг

Тэгвэл “JCI Монгол” байгууллагын 31 дахь Үндэсний Ерөнхийлөгч Энхболдын Энхдэлгэрийн зүүсгэл хүлээн авах ёслолын арга хэмжээ 2023 оны 12 сарын 17-ны өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Тус ёслолоор JCI Монгол байгууллагын гишүүдээс гадна, гадаад зочид төлөөлөгчид олноор хүрэлцэн ирж оролцсоноороо онцлог болсон байна. Дурдвал JCI Japan, JCI Latvia, JCI Russia, JCI Indonesia, JCI Macao, JCI Thailand, JCI Taiwan, JCI Vietnam зэрэг байгууллагуудаас 27 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсоноороо онцлог боллоо.

зураг

“JCI Монгол” байгууллагын 2024 оны Үндэсний Ерөнхийлөгч Энхболдын Энхдэлгэр нь 2014 онд “JCI Капитал” салбар байгууллагад шинэ гишүүнээр элсэж, нийтдээ дотоодын 9 албан тушаалд ажилласан ба олон улсад 2021 онд “JCI Rise committee officer” мөн “Ази номхон далайн бүсийн хөгжлийн зөвлөл”-д ажилласан арвин туршлагатай  нэгэн юм.

зураг

Мөн 2024 оноос шинэчлэгдсэн JCI байгууллагын стратеги зорилтын хүрээнд тэд нийгэмд ээлтэй тогтвортой хөгжлийн зорилтыг хангасан олон олон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж буйгаас гадна нийт гишүүдийн бизнесийн холбоо, олон улсад хамтын ажиллагаагаа тэлэх зорилгын хүрээнд ажиллаж байгаа гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ