СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орцны хогийн сувагт гал гарч байсныг унтрааж, 56 хүнийг утаатай бүсээс аварчээ

2024-01-26 144 0

Улсын хэмжээнд энэ сарын 25-26-нд галын түймрийн таван дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тухайлбал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 90 дүгээр байрны С орцны хогийн сувагт хог шатаж гал гарсан байна. Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид галыг унтрааж, тус орцны 34 том хүн, 22 хүүхдийг утаатай бүсээс гаргажээ.

Гал түймрийн дийлэнх хувь нь шөнө орой болон өглөөгүүр гардаг аж. Иймд гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ бүрэн салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах, цогтой үнс нурмаа ил задгай газар асгахгүй байх, бага насны хүүхдийг чүдэнз, асаагуур зэргээр тоглуулахгүй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхааруулж байна.

Мөн орон сууцны хогийн бункерын урд автомашин байрлуулахгүй байхыг иргэдэд зөвлөв.

Холбоотой мэдээ