Монгол Улсын Консерваторын арын замд гарцаар гарч байсан гурван хүнийг мөргөж, машин онхолдсон осол гарчээ

2024-01-24 184 0

Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12:36 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, хуучнаар Хөгжим бүжгийн сургууль буюу Монгол Улсын Консерваторын арын замд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тээврийн цагдаагийн албанаас дуудлага, мэдээллийг шалгахад 22 настай, эрэгтэй “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан гурван явган зорчигчийг мөргөж, ослын улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч Та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Тухайн жолоочийг согтуурал хэмжих багажаар шалгахад 0 буюу эрүүл байжээ. Мөн явган зорчигчид болон жолоочид эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд биеийн байдлын талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Холбоотой мэдээ