Л.Дэлгэрзулаас осолд өртсөн иргэд утаат агаараар амьсгалсан бол ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж

2024-01-24 150 0

Тухайн газ дэлбэрсэн бүсэд байсан иргэдэд ямар эрсдэл үүсэх магадлалтай вэ? 

Хэрэв тэр ахуйн хэрэглээний газ байсан бол задгай орчинд шаталт үүсэж гарсан С2О нь агаарт дэгдэж эрсдэл харьцангуй бага байна. Харин авто газ байсан бол түүнд өөр нэгдлүүд нэмэгддэг байж магадгүй. Тэр талаар мэдээлэл одоогоор байхгүй байна. Дэлбэрэлт гарсан ойр орчимд газ болон угаарын хий үнэртэж байгаа тохиолдолд аль болох салхины эсрэг зүгт нь хол очих хэрэгтэй.

Газ болон угаарын хийнд хордсон бол ямар шинж тэмдэг илрэх вэ? 

Миний харж байгаагаар Монголд түлхүү гэдэс өвдөж суулгах магадлалтай байдаг шиг анзаарагдсан. Ер нь бол толгой өвдөх, эргэх, огиулж бөөлжих, ханиалгах, шинж тэмдэг илэрвэл хордсон байна гэсэн үг. Энэ тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Ахуйн газын хийнээс хордсон бол аль болох хүчил төрөгчөөр амьсгалах хэрэгтэй. Мөн шингэн зүйл сайн уух нь биеэс хоруу чанарыг гаргана. Бас галын эх үүсвэрээс хамааран утаа нь уушги болон биед хортой янз бүрийн бодис агуулсан байх магадлалтай. Нүүрстөрөгчийн дутуу ислээс гадна өөр нэгдлүүд байж болно.

Холбоотой мэдээ