Канвон 2024: Биатлончид холимог буухиа уралдаанд 21-т жагсав

2024-01-24 153 0

Канвон 2024″ залуучуудын өвлийн олимпын тав дахь өдөр биатлоны холимог буухиад манай тамирчид уралдлаа. Х.Эрдэнэтунгалаг, Д.Нямсүрэн, Б.Сүхбат болон Т.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчдаас Х.Эрдэнэтунгалаг 26:32.4 минутаар барианд орсон юм.

Ингэснээр нийлбэр дүнгээр 26 багаас 21-д жагсав. Манай баг тамирчдын ард Грекийн залуус орсон бол Швейцарь, Словак болон АНУ-ын баг замаа дуусгасангүй.

Холимог багийн дүнгээр Италийн шигшээ баг 1:15:12.4 цагаар тэргүүлж алтан медаль хүртлээ. Францын шигшээ баг тэргүүлэгчээс 1:13.0 минутаар хоцорч мөнгө, Чех 3:11.0 минутад замаа дуусгаснаар хүрэл медаль хүртлээ.

МОНГОЛЫН БАГИЙН ТУГЧ М.МАНЛАЙЖАВ УРАЛДААНАА ӨНДӨРЛӨВ

зураг

Эх сурвалж: Монцаме

Монголын баг тамирчид уулын цанын жаинт слалом төрлөөр анх удаа өвлийн олимпод оролцож байгаа билээ. Өчигдөр эмэгтэйчүүдийн ангилалд Х.Халиун салхийг хагалсан бол өнөөдөр эрэгтэйчүүдийн ангилалд М.Манлайжав уралдлаа.

Эхний гараанд нийт 79 тамирчин замд гарснаас М.Манлайжав 1:05.45 минутаар замаа дуусгаж 63-д бичигдсэн юм. Оролцогчдоос 65 нь л замаа амжилттай дуусгажээ.

Хоёр дахь гараанд 1:01.50 минутад барианд орсноор тэргүүлэгчээс 32.58 секундээр хоцорч 48-д оржээ.

Энэ төрөлд Францын Нэш Марчанд 1:34.27 минутад тэргүүлж алтан медаль хүртсэн бол Их Британийн Зак Каррик Смит мөнгө, Австрийн Флориан Неумайер хүрэл медаль хүртлээ.

Холбоотой мэдээ