Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсний улмаас гарсан гал түймэртэй холбогдуулан Түлэнхийн төвөөс мэдээлэл өглөө.
Түлэнхийн төв дээр 14 хүн хүргэгдэн ирснээс таван хүн эрчимт эмчилгээний тасагт, мөн таван хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Түлэгдэж ирсэн иргэд гал гарсан бүсийн яг хаана явж байгаад түлэгдсэнийг одоогоор тогтоогүй байгаа аж.
Энгийн тасагт байгаа хүмүүсийн ерөнхий биеийн байдал тогтвортой байгаа юм байна. Түлэнхийн төв дээр ирсэн иргэдийн ихэнх нь 103-ын яаралтай тусламжаар ирсэн. Зарим иргэд замын унаагаар хүргэгдэж ирсэн учир цаг алдаж тусламж авсан хүн байхгүй.
Одоогийн байдлаар түлэгдсэн иргэдэд шарх цэвэрлэгээ, боолт, мэс заслын эмчилгээ хийгдэж байгаа ба нийт түлэгдэж ирсэн иргэд 19-50 гаруй насны хүмүүс. Бага насны хүүхэд байхгүй юм байна.
0 cэтгэгдэлтэй