Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

2024-01-22 147 0

2024 оны нэгдүгээр сарын 22-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд цаг агаар тогтуун байна.

Нэгдүгээр сарын 22, 30-нд Хангайн уулархаг нутгаар, 28-нд Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Ихэнх хугацаанд салхи секундэд 4-9 метр байх бол 28-нд зүүн аймгуудын нутгаар, 29-нд говийн аймгуудын нутгаар, 31-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Нэгдүгээр сарын 28, 29-нд зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч:

  • Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -17…-22 градус
  • Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -5…-10 градус
  • Бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Цас орохгүй, салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор -30…-35 градус, бусад хэсгээр -22…-27 градус, өдөртөө бүх хэсгээр -10…-15 градус хүйтэн байх төлөв гарчээ.

 

Эх. сурвалж: ЦУОШГ

Холбоотой мэдээ