Нарны хороололд ₮1.2 тэрбумын төсөвт өртөгтэй ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ ашиглалтад орлоо

2024-01-19 166 0

Энэхүү гүүрэн гарцны нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар оролцож, мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Нарны хорооллын явган хүний гүүрэн гарцны зураг төслийн ажил 2021-2022 онд эхэлж байсан.

Төсөвт өртгийг анх 1.5 тэрбум төгрөгөөр зарласан ч өрсөлдөөнөөр 1.2 тэрбумаар барьж байгуулсан байна.

Би барилгын ажлыг бага сага гадарлана. 1.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхэд бараг компанид нь ашиг гарсан болов уу. Гүйцэтгэгч компани дахиад цаад талын гүүрэн байгууламжийн тендерт оролцоосой гэж хүсэж байна.

Энэ гүүр

  • 55-60 метрийн урттай
  • Орой гэрэл асдаг
  • Монголын уур амьсгалд илүү тохиромжтой. Лифт удаан эдэлгээгүй учраас налуу замаар шийдэх нь зөв гаргалгаа хэмээн харж байгаа.

Алтай хотхон, Нарны хорооллын оршин суугчид хотын төвийн үйлчилгээг авахдаа заавал машинтай явах шаардлага үүсдэг байсан. Харин одоо гүүрэн гарцтай болсноор явган эсвэл дугуйтай зорчиж үйлчилгээ авах бололцоотой болж байна.

Түүнчлэн Алтай хотхон орчимд 1,200 гаруй хүүхдийн сургууль барихаар төлөвлөж, НЗДТГ-аас газрыг нь шийджээ. Газар нь шийдэгдсэн тул тендер сонгон шалгаруулалтын ажил 2024 онд зарлагдана” гэж хэллээ.

Холбоотой мэдээ