Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулж, шаардлагатай суурь судалгаа, ТЭЗҮ, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189,363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, газрын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг Засгийн газраас баталжээ.
Улсын тусгай хэрэгцээний газрын нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын судалгааг нарийвчлан гаргаж, Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг шилжүүлэх, чөлөөлөх нөхөн олговрыг тооцож, санхүүжилтийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх арга хэмжээ авахыг ажил хариуцсан сайд, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгав.
Эх сурвалж: ЗГХМОНХГ
0 cэтгэгдэлтэй