Япон улсад 100 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гарчээ

2024-01-17 166 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас Япон улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тогтоолын төслийг баталлаа. Хүмүүнлэгийн тусламжид зориулж 100 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Япон улсын Ишикава мужийн Ното бүс нутагт энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учраад байна. Уг газар хөдлөлтөөс үүссэн цунами Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Кюүшю хүртэлх өргөн уудам нутгийг хамарч үүссэн бөгөөд энэ сарын 10-ны байдлаар тус мужид нийт 206 хүн нас барж, 52 хүн сураггүй алга болжээ.

Гэмтэж бэртсэн иргэдийн тоо 567 болж, 1,824 айлын орон гэр сүйдэж, 59,000 өрх усгүй, 18,000 өрх цахилгаангүй, нүүлгэн шилжүүлэх 400 орчим төвд 28,000 гаруй хүн байгаа аж.

Холбоотой мэдээ