2023 онд суудлын машины импорт өмнөх жилээсээ 17 хувиар өсөж, авто бензинийх 6.2 хувиар буурчээ

2024-01-17 150 0

2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв.

Импорт өмнөх жилээсээ 548.1 сая ам.доллароор нэмэгдэв. Тухайлбал дизелийн түлшний импорт 150.3 ам.доллар буюу 16 хувиар, суудлын машин 101 сая ам.доллар буюу 17 хувиар өссөн байна.

Түүнчлэн хар төмөр бүтээц, барилгын эдлэлийн импорт 93.1 сая ам.доллароор, нийтийн тээврийн хэрэгслийнх 39.4 сая ам.доллар буюу тоо хэмжээгээрээ 649-өөр нэмэгджээ.

Харин авто бензиний импорт 39 сая ам.доллар буюу 6.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

зураг

 

Холбоотой мэдээ