Нийслэлийн нийтийн тээврийн автобуснууд энэ сарын 20-ноос шинэ чиглэлүүдэд явахаар болсон билээ.
Тус чиглэлүүдийн мэдээлэл автобусны чиглэл заадаг аппликэйшнд шинэчлэгдэж орох юм байна.
Цаашдаа одоо байгаа автобусны аппликэйшнийг ашиглахаа болих ба Монгол компани буюу Ай Си Ти групп ХК автобусны шинэ аппликэйшн хөгжүүлж байгаа аж. Удахгүй хэрэглээнд нэвтрүүлнэ. Илүү нарийн үйлдэл, тохиргоонуудтай байна гэдгийг албаныхан онцлов.
Автобусны буудлууд дээрх чиглэл заадаг маршрутууд мөн адил шинэчлэгдэх юм байна.
0 cэтгэгдэлтэй