Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 600 шинэ автобус худалдаж авч буй. Харин хуучин автобуснуудыг хэрхэх талаар өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцжээ.
Тодруулбал нийтийн тээврийн 110 чиглэлд 1,017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгааг 74 чиглэлд 1,075 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болгохоор маршрутыг шинээр төлөвлөжээ.
Парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас Улаанбаатар хотод 600 автобус нийлүүлэхээс 135-ыг нь хүлээн авчээ.
Аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулан ашиглах боломжтой аж.
2023 онд насжилт нь дууссан 403 автобусыг энэ онд ашиглалтаас хасах юм байна.
Харин такси үйлчилгээг сайжруулж, өдөр тутмын үйлчилгээнд явж буй таксины тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг албаныхан хэлэв.
0 cэтгэгдэлтэй