ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон түмний дэмжлэг байвал ҮХНӨ-ийг ярина

2023-01-02 372 0

-Төрөөс ард иргэд тэгш боломж олгож, шударга ёсыг шаардаж байна. Засгийн газар, УИХ хамтран ард иргэдтэйгээ гарц шийдлийг ярилцах ёстой. Ашиг сонирхлын зөрчлийг арилгаж ажиллахаар авлига, хүнд суртлыг үүсгэж байгаа асуудлыг гал унтраах байдлаар бус хууль эрх зүйн орчинд бүрэн судалгаа хийхээр ярилцлаа. Гашуунсухайт, Зүүнбаяны төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой шууд гэрээ байгуулсан асуудал олны анхаарлыг татсан.

Шууц гэрээний асуудлыг УИХ-аар шийдэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Жишээлбэл, өнгөрсөн хавар Оюутолгойтой холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцсэн. Мөн онцгой дэглэм тогтоох бүрэн эрхийг Засгийн газарт бус УИХ-д шилжүүлэхээр хууль эрх зүйн орчныг шинэчилнэ. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулан ажиллана. Өнгөрсөн 2022 оны төгсгөлд иргэд Сүхбаатарын талбайд жагсч, шаардлагыг тавьсан. Жагсагчид шүүхийн ил тод байдлыг бүрэн хангаж өгөхийг хүссэн. Өнөөдрийн бүлгийн хурал дээр энэ асуудлыг ярьж, холбогдох албаныханд үүрэг чиглэлийг өглөө. МАН-ын бага хурал болж, нийгэмд үүссэн цаг үеийн асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын 80 дугаар тогтоол буюу Зөвлөлдөх санал асуулгаар ард иргэдийн бухимдаж буй асуудлыг зөв оновчтой тодорхойлж, гарцаа шийдвэрлэхээр болсон. Бид энэ тогтоолыг дэмжиж ажиллахаар болсон.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гурван зүйл заалтад өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсэг гаргасан. Тухайн хуулийн 20.2 заалтад “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт төрийн өндөр албан тушаалтнууд болон хамаарал бүхий хүмүүст төрийн худалдан авах үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох” саналыг боловсруулж оруулж ирсэн. Хүний эрхийн зөрчил үүсгэхгүйгээр өөрчлөлтийг оруулж, ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ.

Нийгмийн шаардлага үүссэн тохиолдолд эрх баригчид ҮХНӨ-д дэмжлэг үзүүлж ажиллана. Бүтэн зохицуулалт хийх боломжгүй Үндсэн хууль байгаа бол ард иргэдтэйгээ зөвлөлдөж, тодорхой алхам хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж буй. Бид ҮХНӨ-ийг дангаараа шийдэхгүй.

Холбоотой мэдээ