Хиймэл оюуны технологийн салбарт тэргүүлэгч OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн удаан үерхсэн найз залуутайгаа саяхан гэрлэсэн нь тодорхой болжээ.
Түүний найзыг Оливер Малхерин гэдэг бөгөөд программ хангамжийн инженер мэргэжилтэй юм.
Хосын хуримын гэрэл зургууд өчигдөр буюу Пүрэв гарагт сошиал сүлжээнд тарж эхэлжээ.
Зарим нь зургийг хиймэл оюунаар үүсгэсэн байж магадгүй хэмээн сэжиглэж байв. Харин хуримд оролцсон нэг гэрч зургууд бодитой болохыг баталсан байна.
Зургуудыг Олтмэний хувийн Инстаграм хуудаснаас хуулбарласан бололтой.
Олтмэн болон Малхерин нарын бөгж солилцож байгаа, жүүд ёс заншлаар хундага хагалж байгаа зэрэг үйл явдлуудыг дээрх зургууд харуулсан байна.
Цомхон хүрээнд нууцаар болсон хуримд арав гаруй хүн оролцсон бололтой.
Олтмэн Малхеринтай сүүлийн хэдэн жилийн турш хамт амьдарч байгаа ч нийтэд төдийлөн ил зарлаж байгаагүй юм.
Тэд Сан-Франциско хотод амьдардаг ба өнгөрсөн онд Цагаан ордны хүлээн авалтад уригдахдаа Олтмэн найз залуугаа дагуулж, анх удаа олон нийтийн өмнө ил гаргаж байв.
Олтмэнтэй адил хиймэл оюуны чиглэлд ажилладаг Малхерин нь Мельбурний их сургуулийг төгсөж, Мета компанид хоёр жил ажиллаж байжээ.
Саяхан Нью Йорк Магазин сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Олтмэн өөрсдийгөө хүүхэдтэй болохоор төлөвлөж байгааг ярьсан байна.
Эх сурвалж: Business Insider
0 cэтгэгдэлтэй