Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2024 онд зохион байгуулах зарим эвентийн талаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгөв.
Энэ үеэр Гиннесийн номд оруулахаар зорьж буй “Мазаалай” мөсөн хотхоны тухай БОАЖЯ-ны Аялал жуулчлалын Бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг ярилаа.
Тэрбээр хэлэхдээ “Нөгөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд “Мазаалай” мөсөн хотхоны нээлт болно.
Үндэсний бахархалт амьтан мазаалайг олон улсад сурталчлан түгээх зорилготойгоор энэхүү мөсөн хотхоныг Улаанбаатар хотноо Скай резорт цогцолборт хийж байна.
Нэг цагт маш олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг эвдэхээр зорьж байгаа.
Гиннесийн амжилт тогтоосноор
- Олон улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх
- Монголд өвлийг ирж үзэх боломжийг бий болгох
- Олон улсад сурталчлан түгээх боломжтой.
Энэ мэтчилэн зорилгоор мөсөн хотхоныг барьж байгуулж байгаа юм. “Мазаалай” мөсөн хотхонд мазаалайн 50 гаруй дүрс бүхий мөсөн урлалыг хийж байна.
Мөсөн хотхонтой уялдуулан олон улсын мөсөн урлаачдын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж буй. Одоогоор 12 орны 40 гаруй тамирчин урлаачид ирж, мөсөн урлалын тэмцээнд оролцох мэдээлэл бий.
Түүнчлэн Монголд ирсэн олон улсын нөлөөлөгчид нэгдүгээр сарын 18-нд мөсөн хотхоны нээлтэд ирж оролцох юм” гэлээ.
0 cэтгэгдэлтэй