Сүхбаатар дүүрэгт орон сууцны нэг метр квадрат талбайн үнэ 4.3 сая төгрөгт хүрчээ

2024-01-10 295 0

2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар нийслэлд орон сууцны үнэ өмнөх жилээсээ дунджаар 8.1 хувиар өссөн байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Ингэснээр Улаанбаатарт орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөгт хүрчээ. Байршлаар нь үзвэл Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.32 сая төгрөгийн байгаа бол Сонгинохайрханд хамгийн хямд буюу 2.68 сая төгрөг байгаа юм.

Харин хуучин орон сууцыг дунджаар 3.59 сая төгрөгөөр борлуулж байна.

зураг

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Холбоотой мэдээ