Ус цаг уурын салбарын зарим нэгжүүдэд мотоцикл гардууллаа

2024-01-10 157 0

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оныг “Ус, цаг уурчдын жил” болгон зарласан билээ.  Энэхүү жилийн ажлын хүрээнд Ус цаг уур, орчны шинжилгээний орон нутгийн салбарт ажиллаж, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, салбарын ач холбогдлыг таниулах гэх зэрэг олон талт ажлыг хийж хэрэгжүүлсээр байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ салбарын орон нутгийн байгууллагуудад ажиллах явцад албан хаагчдаас тавьсан хүсэлтийн дагуу Япон улсын Ямаха брэндийн туулах чадвар сайтай мотоциклоор 32 салбарыг хангаж байгаа бөгөөд, төлөөлөл болгон Хөвсгөл, Ховд, Говь-Алтай аймгийн УЦУОШТ-ийн дарга нарт түлхүүрийг нь өнөөдөр гардуулан өглөө.

Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын ажиглагч нар хэмжилтийн мэдээгээ жилийн 4 улирал байнгын, тасралтгүйгээр хийж гүйцэтгэдэг ба дунджаар 3-7 км замыг туулдаг байна. Мотоциклоор ийнхүү хангаж байгаа нь тэдний ажлын нөхцөл боломжийг дээшлүүлээд зогсохгүй ажиллах урам зоригийг нэмсэн томоохон хөрөнгө оруулалт боллоо.

Холбоотой мэдээ