Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барина

2024-01-10 111 0

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд өнөөдөр боллоо.

Энэ үеэр “Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний талаар хэлэлцжээ.

Манай улсад 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1,061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Цахилгаан автомашины тоог 2030 онд 30,000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1,000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай.

Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөж байна.

Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгав.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Холбоотой мэдээ