Хөтөлийн “Цемент шохой” компанийг УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир удирдана

2024-01-09 219 0

Гэрэл зургийг mpa.mn

Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир удирдахаар болжээ.

Тодруулбал түүнийг энэ сарын 5-ны өдөр “Цемент шохой” компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байна. Одоогоор үүрэгт ажлаа хүлээн авах процесс үргэлжилж байгааг эх сурвалж хэлэв.

Өмнөх удирдлага Л.Наранбаатар оны өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

“Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Элдэв-Очир нь Политехникийн дээд сургуулийг төгссөн.

  • 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга
  • 1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захирал
  • 1996-1998 онд “MCS internatiolnal” ХХК-ийн дэд захирал
  • 1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал
  • 2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч
  • 2012-2013 онд Канад Улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх
  • 2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга
  • 2016-2020 онд УИХ-ын гишүүн
  • 2017-2019 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
  • 2020 онд Монгол Улсаас Японы Осака хотод суух ерөнхий консулаар ажиллаж байжээ.

Засгийн газраас Цемент шохой компани 2022 онд төрийн өмчит статустай байсныг 2023 оноос Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани/ХХК/ болгон өөрчилснийг компанийн танилцуулгадаа дурдсан байна.

Холбоотой мэдээ