“Ногоон автобус”-ыг үйлдвэрийн бус аргаар угсарчээ

2024-01-09 150 0

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан” гэв.

Харин энэ талаар Прокурорын ерөнхий газрын олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Одонзаяа “Ногоон автобус”-ны гэх хэрэгт 27 хүн яллагдагчаар татагдсан. Энэ хэргийн шалгалт дуусч, хяналтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

Холбоотой мэдээ