Ц.Туваан: 70 гаруй мянган тонн улаанбуудайгаар тэжээл хийж малчдад нийлүүлэх боломж байна

2024-01-08 200 0

Ардчилсан Намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр өвөлжилтийн талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан “Өвөлжилт хүндэрсэн энэ үед ногоон тэжээлийн үнэ худалдан авах боломжгүй, маш өндөр болж байна. Өнөөдрийн байдлаар тэжээл зарж байгаа цэг дээр нэг шуудай буюу 25 кг хивэг 25,000-26,000 төгрөг. Нэг боодол ногоон тэжээл 18,000-19,000 төгрөгийн үнэтэй. Өвс мөн адил 18,000-19,000 төгрөг байна.

Монгол Улсын эдийн засгийн хоёр дахь том салбар болсон газар тариалан, мал аж ахуй руу чиглэсэн бодлогоо эрт явуулахгүй бол энэ хавар маш олон мал үхэж Монголын эдийн засагт том эрсдэл үүсэх нөхцөл үүсчхээд байна.

Өвөлжилт хүндэрч байгаа энэ үед өнгөрсөн жилийн борлуулагдаагүй 70 гаруй мянган тонн улаанбуудайгаар тэжээл хийж малчдад нийлүүлэх боломж байна. Малын тэжээлийн үнэ нэмэгдэж малчид худалдаж авах боломжгүй болж байгаа энэ үед Онцгой байдал, Засгийн газар анхаарч ажил хэрэг болгох хэрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ