“Зэвсэгт хүчний 326 дугаар ангид нас барсан цэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан, мэдээлэл өгөх боломжгүй”

2024-01-05 244 0

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өглөө нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Талийгаачийн амь насаа алдсан байдлыг тогтоох зорилгоор холбогдох хуулиудын дагуу шүүх шинжилгээ хийлгэж байна хэмээн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж мэдээлж байв.

Тэгвэл шүүх шинжилгээний дүгнэлт оны өмнө гарч, хэргийн оролцогч нарт танилцуулжээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул прокурорын зөвшөөрөлгүйгээр талийгаачийн шүүх шинжилгээний дүгнэлтийг нийтэд мэдээлэх боломжгүйг цагдаагийн байгууллагаас хэлсэн юм.

Харин прокурорын байгууллагаас “Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Холбоотой мэдээ