Өнгөрсөн шөнө цас орсонтой холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүүгээс зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний талаар тодрууллаа.
Тэрбээр “Зам дээр тогтсон цасыг цаг алдалгүй арилгах зорилгоор 500 гаруй ажилчин, 80 гаруй тоног төхөөрөмж болон автомашин ажилласан. Энэ үеэр 79 тонн давс, 149 тонн бодис халтиргаа гулгаанаас сэргийлж, цацсан юм. Түүнчлэн Гүнтийн даваа болон Айдасын даваа орох замыг хааж, тогтсон цасыг нь цэвэрлэхээр ажиллаж байна.
Өмнө нь Нийслэлийн ажлын албанд бүх тоног, төхөөрөмж, давс зэрэг бодисыг төвлөрүүлж байсан бол өчигдрөөс бүх дүүргүүдэд хуваарилж өгсөн. Ингэснээр тухайн дүүрэгт болж буй аливаа зүйлийг Засаг дарга нар хариуцаж ажиллана. Тиймээс иргэд энэ тал дээр идэвхтэй шаардлага тавих хэрэгтэй” гэв.
Түүнчлэн шинээр зам, талбай цэвэрлэх тоног, төхөөрөмжүүд үе шаттайгаар шаттайгаар орж ирэх аж. Эдгээр төхөөрөмжийг мөн дүүргүүдэд хариуцуулахаар төлөвлөжээ.
Мөн аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн бүсийн 50 метр зам талбайг цэвэрлэх үүрэгтэй. Талбайн зам мөсөө цэвэрлээгүйгээс иргэдэд хохирол учирвал тухайн ААН-ийг 500 мянган төгрөгөөр торгох хуультай гэдгийг хотын менежер сануулав.
0 cэтгэгдэлтэй