Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй наах ажил үргэлжилж байгааг АТҮТ-өөс мэдээллээ. Харин энэ сарын 1-нээс төлбөр хураамж авч, цахим гэрчилгээ буюу RFID наана гэх мэдээллийг үгүйсгэлээ.
Цахим гэрчилгээг техникийн үзлэгийн төвүүдэд очиж наалгах боломжтой.
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнгөрсөн аравдугаар сард E-mongolia системд бүртгэсэн учир цаасан гэрчилгээ болон өөр төрлийн бичиг баримт иргэдээс шаардахгүй. Харин цахим системд бүртгүүлээгүй тохиолдолд цаасан гэрчилгээгээ авч очно.
0 cэтгэгдэлтэй