0-3 насны хүүхдээ харж байгаа эхчүүд болон сайн дураараа НДШ төлөгчдийн шимтгэлийн хэмжээ нэмэгдэв

2024-01-03 247 0

2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг, дээд тал нь 4,620,000 төгрөг болж нэмэгдлээ.

Ингэснээр Нийгмийн Даатгалын Шимтгэлийг/НДШ/ сайн дураараа төлдөг иргэдийн төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оржээ. Харин НДШ-ийн хувь өөрчлөгдөөгүй.

Тухайлбал сайн дураараа даатгуулагч 660,000 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 13.5%-ийн НДШ-д сар бүр 89,100 төгрөгийг төлдөг болж байна.

Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байхад НДШ 74,250 болж байв.

зураг

 

0-3 насны хүүхдээ харж, сайн дурын даатгалд хамрагдсан эхчүүд өмнө нь 34,375 төгрөгийг шимтгэлд төлдөг байсан бол одоо 41,250 төгрөг болжээ. Нийт төлөх ёстой 82,500 төгрөгийн шимтгэлийн 50%-ийг улсаас төлөх зохицуулалттай.

зураг

 

Сайн дураар даатгуулагч малчдын тухайд тав хүртэлх жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50%-ийг төрөөс дааж байгаа.

Тодруулбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийн 11.5%-аар тооцож сар бүр малчин 37,950, төр 37,950 төгрөгийг тэтгэврийн даатгалын шимтгэлд төлж эхэллээ.

Холбоотой мэдээ