Н.Анхбаярыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлж, НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр томилохыг дэмжив

2024-01-03 219 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны Төрийн бичгийн дарга Н.Анхбаярыг чөлөөлж, Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр томилохыг дэмжсэн байна.

Н.Анхбаяр нь 2007 оноос ГХЯ-нд ажиллаж эхэлжээ.

Нямдоржийн Анхбаярын товч намтар

БОЛОВСРОЛ

2001 он Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль

2004 он Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Виктория их сургууль Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр.

АЖЛЫН ТУРШЛАГА

2000-2002 он УИХ-ын Тамгын газарт туслах ажилтан

2003-2004 он УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд референт

2007-2010 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газарт мэргэжилтэн, атташе

2010-2012 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газрын дэд захирал

2012-2014 он Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консул

2014 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга

2014-2016 он Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга

2016 он Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал

2016-2020 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал

2020 оны долдугаар сарын 29-ний өдрөөс Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Холбоотой мэдээ