Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-д баярын өдрүүдэд 1,262 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсныг тус төвөөс мэдээлэв.
Тодруулбал 2023 оны арванхоёрдугаар сарын 30-наас энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн хооронд ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар 1,000 гаруй хүн үйлчлүүлжээ.
Эдгээр өдөрт халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 250, цана чарганаас унаж гэмтсэн 126 тохиолдол тус тус бүртгэгдсэнийг мэдээллээ.
Тухайлбал:
- Халтиргаа (30-ны өдөр 109, 31-ний өдөр 74, 1-ний өдөр 67)
- Цана, чарга (30-ны өдөр зургаа, 31-ний өдөр 9, 1-ний өдөр 111)
- Осголт хөлдөлтийн 12 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн баярын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор гэмтэж бэртсэн 36 хүн тусламж үйлчилгээ авсан байна.
0 cэтгэгдэлтэй