Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнд нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарын ТАНИЛЦУУЛГА

2024-01-02 244 0

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/ гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Ж.Болд, Б.Ганбат нар тус албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ. Улмаар өнөөдөр шинээр нэр дэвшигчдийг танилцууллаа.

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар /УБЕГ/-ын дарга Дагвадорж овогтой Дэлгэрсайхан

1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Компьютерын ухааны докторант, эрхзүйч, системийн шинжээч мэргэжилтэй. Улсад 25 жил ажилласан.

Боловсрол: 

  • 1992-1997 онд Монгол Улсын Техникийн их сургууль, Компьютерын техник менежментийн сургууль программ зохиогч инженер мэргэжлээр компьютерын ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн.
  • 1997-1999 онд мөн сургуулийн программ хангамж мэргэжлээр компьютерын ухааны магистр зэрэг хамгаалсан.
  • 2008-2011 онд Шинжлэх ухааны техникийн их сургуулийн Компьютерын техник менежментийн сургуульд программ хангамж мэргэжлээр компьютерын ухааны докторантаар суралцсан.
  • 2019-2022 онд Орхон их сургуульд эрхзүйчээр суралцаж төгссөн.

Ажлын туршлага: 

  • 1997-2004 онд Монгол Улсын Техникийн их сургууль, Компьютерын техник менежментийн сургуульд багш, ахлах багш
  • 2000-2011 онд “Старсофт” компанийн үүсгэн байгуулж, төслийн удирдагчаар ажиллаж байсан.
  • 2006-2012 “Старс” дээд сургуулийг үүсгэн байгуулж, захирлаар ажиллаж байсан.
  • 2011-2014 онд “Нью прогресс” групп компанид мэдээлэл технологийн газрын дэд захирал
  • 2014-2016 онд  Эй Ти Инженеринг компанийн гүйцэтгэх захирлаар
  • 2016-2020 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга
  • 2020-Одоог хүртэл Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын даргаар ажиллаж байна.

Шагнал: 

  • Боловсролын тэргүүний ажилтан
  • Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан
  • Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан

Цагдаагийн Ерөнхий Газар /ЦЕГ/-ын дарга Төмөрбаатар овогтой Сүхболд

1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй. Хуульзүйн ухааны магистр

Боловсрол: 

  • Цагдаагийн академийг эрхзүйч, цагдаагийн байгууллагын ажилтан бакалавраар төгссөн.
  • Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч бакалавраар төгссөн.
  • Удирдлагын академийг төрийн удирдлагын менежментээр суралцаж төгссөн.
  • Цагдаагийн академид хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага: 

  • 1998-2001 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст цагдаа
  • 2005-2007 онд Хэнтийн аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч
  • 2007- 2021 онд Мөн газартаа эдийн засгийн төлөөлөгчөөр ажилласан.
  • 2013-2016 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг хэлтэст ахлах төлөөлөгчөөр
  • 2016-2017 онд Мөн хэлтэст тасгийн даргаар
  • 2017 онд Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл нэгтгэн боловсруулах газарт ахлах мэргэжилтэн
  • 2017-2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг хэлтэст тасгийн дарга
  • 2018-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг хэлтэст мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга
  • 2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга
  • 2020-2023 онд Эрүүгийн цагдаагийн албаны дарга
  • 2023 оны есдүгээр сараас Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар ажиллаж байна.

Шагнал: 

  • Санхүү, банкны тэргүүний ажилтан
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны цагдаагийн алдар тэмдэг
  • Хууль зүйн тэргүүний ажилтан
  • Цэргийн хүндэт

Нэр дэвшигч нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдээллийг Авлигатай Тэмцэх Газраар хянуулж хариуг нь авсан ба шаардлага, шалгуурыг хангаж байгаа аж.

Холбоотой мэдээ