Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт төвтэй хүчтэй газар хөдлөлт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний 16:10 цагийн орчимд болж, газар хөдлөлтийн төвийн ойролцоох Ишикава мужийн Шика хотод магнитудын 7 баллд хүрсэн.
Үүний улмаас тус улсын найман хүн нас барсан тухай мэдээ аваад байна. Тухайн мужийн зарим суурин газарт байшин барилга нурж, цахилгаан эрчим хүч тасарч, зарим хот, тосгонд хий, ундны усны хангамж тасарсан байна.
Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон Ишикава мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна. ЭСЯ-ны зүгээс монгол иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд зарим иргэдэд нөхцөл байдлыг тодруулж ажилласан.
Одоогийн байдлаар манай улсын иргэдийн зүгээс гамшигт өртсөн тухай мэдээ ирээгүй байгаа бөгөөд Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны Консулын газар болон Токио дахь ЭСЯ, Осака дах Ерөнхий консулын газрын зүгээс нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Япон улсад суугаа манай иргэд яралтай асуудлаар дараах утсаар холбогдох боломжтой.
Үүнд:
- Токио дах ЭСЯ-ны шуурхай утас: +81 9033191397
- Осака ЕКГ-ын шуурхай утас: +81 649632572
- Элчин сайдын яамны албан ёсны хаяг: https://www.facebook.com/MongolEmb
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
0 cэтгэгдэлтэй