“Канвон 2024” өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчид Испанийн “Келме” брэндийн хувцас өмсөнө

2024-01-02 829 0

БНСУ-ын Канвон хотноо энэ сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нд залуучуудын өвлийн IV олимпын наадам болно.

Уг олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид Испанийн “Келме” брэндийн спортын хувцас өмсөхөөр болжээ.

Тодруулбал “Канвон 2024” өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг 115 сая гаруй төгрөгийн өртөг бүхий “Келме” брэндийн спортын иж бүрэн хувцсаар ивээн тэтгэх юм байна.

БНСУ-д болох “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын Монголын багийн ахлагчаар сайд Б.Батцэцэг томилогдсон бол уулын цаначин М.Манлайжав, А.Итгэл нар анх удаа олимпод оролцох эрхээ авчээ.

“Келме” брэнд нь 1963 онд Испани улсад байгуулагдаж, өдгөө 50 гаруй улсад салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2022 онд Монгол Улсад Грийн Амиго ХХК “Келме” брэндийг албан ёсны мастер франчайз эрхтэйгээр нэвтрүүлжээ.

Холбоотой мэдээ