Японд хүчтэй газар хөдөлж, цүнамигийн түгшүүр зарлалаа

2024-01-01 521 0

Япон улсын төв хэсэгт орон нутгийн цагаар 16:10 цагт урьдчилсан хэмжилтээр 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлснийг NHK суваг саяхан мэдээллээ.

Тус улсын цаг уурын хүрээлэн баруун эргийн бүс нутгууд буюу Ишикава, Нийгата, Тояама мужуудад цүнамигийн түгшүүр зарлажээ.

Тав хүртэл метрийн өндөртэй давлагаа Ишикава мужийн Ното хотод хүрсэн тухай мэдээ ирснийг NHK дамжуулсан байна.

Цөмийн цахилгаан станцуудад одоогоор ямар нэг хэвийн бус зүйл ажиглагдаагүй, ажиглалтаа үргэлжлүүлж буйг Кансай Цахилгаан Эрчим Хүчний компани мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ