Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг угтан Зүүн хүрээ Дашчойлон хийдийн бурхан урлаач, багш М. Эрдэнэбилэгтэй Соёмбо үсгийн талаар ярилцлаа.
– Төрийн сүлдэндээ залсан Соёмбыг бичиг үсгийн талаас нь та тайлбар өгөхгүй юу?
– Төрийн далбаа дээр байрлах соёмбо тэмдэг бол үнэндээ хэл бичиг. Одоо крилл үсэг шиг эсвэл Монгол уйгуржин бичигтэй адилхан бичиг. Хүн бүр үүнийг мэдэхгүй учраас олон нийтэд сурталчлах маягтай соёмбо үсгийн бичгийг таниулах зорилгоор энэ сарын 29-нд “Соёмбо үсгийн үзэсгэлэн” зохион байгуулах гэж байна.
– Бичиг үсэг гэхээр мэдээж тухайн салбарыг судалдаг эрдэмтэн докторууд энэхүү арга хэмжээг зохион байгуулах байх…?
– Тэр ч тийм шүү. Соёмбо үсгийг судалдаг судлаач, эрдэмтэд манай улсад төдийгүй дэлхийд маш цөөхөн байдаг. Тиймээс энэхүү бичиг үсгийг олон нийтэд дэлгэрүүлэх зорилгоор анх удаа энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.
– Үзэсгэлэн хэзээ, хаана болох вэ?
– Энэхүү арга хэмжээ Зүүн хүрээ Дашчойлон хийдэд маргааш болно. Зүүн хүрээ Дашчойлон хийд бол угтаа соёмбо бичгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах гол субъект.
– Та бүхэн Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиолдуулан Соёмбо үсгийн агуулгаар үзэсгэлэн гаргах гэж байна. Ийм үзэсгэлэн гаргахын ач холбогдол нь юунд байна вэ?
– 12 дугаар сарын 29 гэдэг бол онцгой өдөр л дөө. Тэр утгаараа хүн бүхэн тусгаар тогтнол, төрийн далбаагаа хүндэтгэн дээдэлнэ. Тухайлбал төрийн соёмбо байна. Төрийн далбаандаа ахисан соёмбын утга агуулгыг мэдэх хүн цөөн. Тэр тусмаа соёмбо маань бичиг үсэг гэдгийг мэдэх хүн байдаггүй. Түүхээс харвал Соёмбын талаарх бичиг, үсэг байсан талаарх нотлох баритууд их. Энэхүү нотлох баримтуудыг маргааш болох үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд харуулах болно.
Соёмбын утга бол улс орны тусгаар тогтнолыг л бэлгэшээн оршин байгаа
Ерөөсөө соёмбыг бичиг үсгийнх нь талаас судалсан үзэсгэлэн гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр Соёмбо бол тусгаар тогтнолын баталгаа. Гэхдээ бид соёмбоныхоо бичиг, үсгийг огт мэддэггүй.
– Миний мэдэхийн энэхүү үзэсгэлэн анх удаа болж байгаа болов уу?
– Ёстой анх удаа болж байгаа үйл явдал. Энэхүү үзэсгэлэнд гадна дотнын олон хэл бичгийн олон эрдэмтэн судлаачид оролцоно. Ерөөсөө энэхүү соёмбо бичигтэй холбоотой хүмүүс энэхүү үзэсгэлэнт оролцохоор болсон байгаа.
– Яг соёмбын утга нь юу юм бэ?
– Соёмбын утга бол улс орны тусгаар тогтнолыг л бэлгэшээн оршин байгаа юм. Соёмбо үсэг гэдэг бол Өндөр гэгээний зохиосон бичиг. Өөрөөр хэлбэл 1668 онд зохиосон нэн эртний үсэг гэсэн үг. Өндөр гэгээн анх дөрвөлжин бичгийг зохиосон. Харин дараа нь энэхүү соёмбо үсгийг зохиосон байдаг.
-Соёмбо гэхээр бид бол дүрс гэж ойлгодог. Харин бичиг талаас нь анх хаанаас санаа авч зохиосон юм бэ?
– Соёмбо гэдэг бол Ланз хэмээх Энэтхэгийн Димна бичгээс санаа авч зохиогдсон бичиг үсэг. Хамгийн гол зорилго бол монголчуудын тусгаар тогтнолыг бататгасан бичиг үсэг гэж үздэг. Тухайн үед буюу энэхүү үсэг бичиг зохиогдох үед Манжаас тусгаар болох гэж байсан үе.
Энэ үед Соёмбоос өмнө Тод бичиг үсэг зохиогдсон байсан. Үүнээс соёмбо үсэг бол Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхагласан албан ёсны бичиг үсэг байсан гэсэн үг. Түүнчлэн тусгаар тогтносон Монгол Улсын хувьд өөрийн гэсэн бичиг үсэгтэй байх шаардлагыг тухайн үед хангаж байсан бичиг юм аа. Энэхүү бичиг үсгийг өндөр гэгээн Занабазар гуч гаруй жилийн турш бясалгаж байж зохиосон гэж судлаачид үздэг. Нэг үгээр хэлбэл соёмбо үсгийн хамгийн эхэнд ордог “А” үсэг нь манай төрийн далбаанд ордог тэмдэг дүрс гэж хэлж болно.
0 cэтгэгдэлтэй