“Монгол иргэд ирэх сарын 12-наас Мальдив улс руу визгүй зорчих боломжтой”

2023-12-28 166 0

Монгол Улсын иргэд 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс Бүгд Найрамдах Мальдив Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.

“Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Дели хотноо 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр байгуулжээ.

Энэхүү хэлэлцээр ирэх оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байгааг ГХЯ-наас мэдээлэв.

Мальдив нь Энэтхэг болон Шри Ланкын баруун өмнө талд оршдог арлын улс. Шүрэн арлаараа алдартай. Манай улс тус улстай 1985 оны наймдугаар сарын 11-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Холбоотой мэдээ