Хэрэв та цэвэр агаараар амьсгалбал хэдэн жилээр илүү урт наслах вэ?

2023-12-27 272 0

Агаарын чанарын индексийн 2023 (AQLI) тайланд бичсэнээр нарийн ширхэгтэй тоосонцрын бохирдол (PM2.5) хүний дундаж наслалтад хамгийн том аюул тарьсаар байна. Уг тайланд PM2.5 бохирдлыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) зөвлөмжид нийцүүлэн бууруулсан бол дэлхийн дундаж наслалт 2.3 жилээр өсөх байсан гэв. Мөн тоосонцрын бохирдол нь хүний эрүүл мэндэд үзүүлэх хамгийн том гадаад эрсдэл хэвээр байгаа бөгөөд дундаж наслалтад тамхи, согтууруулах ундаа хэрэглэснээс гурав дахин их муугаар нөлөөлж байгааг тайланд мөн дурджээ.

Австралийн Мельбурн зэрэг ДЭМБ-ын зөвлөмжид нийцдэг хэд хэдэн бүс нутаг байдаг ч AQLI-ийн тайланд дэлхийн хүн амын 98.4 хувь нь ДЭМБ-ийн зөвшөөрсөн хэмжээнээс илүү бохирдолтой бүс нутагт амьдарч байгааг цохон тэмдэглэжээ.

Монголчуудын хувьд хэрэв цэвэр агаараар амьсгалбал дунджаар 3.04 жилээр урт наслахаар байна. Энэ үзүүлэлтээрээ эхний таван муу үзүүлэлттэй орны тоонд ороод байна.

зураг

Монгол улсыг аймаг, хотоор нь харвал Улаанбаатар хотын иргэд агаарын бохирдлоос болж амьдралынхаа 5.6 жилээ алдаж байгаа бол, хамгийн цэвэр агаартай аймгаар Өмнөговь тодорсон байна.

зураг

Эх сурвалж: aqli.epic.uchicago.edu

Холбоотой мэдээ