Латви улс энэ оны турш согтуу жолооч нараас 271 ширхэг суудлын автомашин хурааж авснаа Украинд бэлэглэснийг тус улсын Delfi сайт өчигдөр мэдээлжээ.
Эдгээр автомашинуудын зах зээлийн нийт үнэлгээ $1.1 сая орчим болсон байна. Латвийн парламент энэ оны хоёрдугаар сард согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон жолооч нараас хураасан автомашиныг Украинд тусламж болгон илгээх хуулийг баталсан юм.
Оросын эзлэн түрэмгийлэх дайны улмаас Украины иргэдийн хувийн автомашинууд олноор сүйдэж байгаа. Мөн энгийн номхон иргэдийг дайны аюулаас зугтахад суудлын автомашин чухал хэрэгтэй байдаг тул ийм шийдвэр гаргаж байжээ. Үүнээс гадна Украины зэвсэгт хүчин байлдааны ажиллагаандаа хуучин автомашиныг тоноглон хэрэглэдэг гэсэн мэдээлэл бий.
Эх сурвалж: Delfi.lt
0 cэтгэгдэлтэй