Эрх баригч МАН-ын дотоод улс төр 12 сард нэлээд бужигнаж эхлэх нь нэгэнт тодорхой болоод байна. 12 сарын 06-ны өдөр МАН бага хурлаа зарлаж Ерөнхий нарийн бичгийн даргаа солих аж. Сэтгүүлчдийн дэвшүүлснээс хамгийн бодитой таамаг нь шинэ генсекээр У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, багийн найз Я.Содбаатар түүний оронд гадаад хэргийн дэд сайд асан Мөнхжин очно хэмээн өмнө нь манайх мэдээлсэн.
Ийнхүү У. Хүрэлсүх ерөнхийлөгч МАН-ыг албан бусаар авснаар шинэ генсек нь намын аппаратаа бүтнээр нь сольж хуучин Д.Амарбясгалангийн хүмүүсийг явуулах нь тодорхой юм. Хамгийн түрүүнд явах хүн нь Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд гэх мэдээлэл саарал ордонд хөвөрч байна. Өмнө нь нийслэлийн АН-д ажиллаж байгаад гэнэт МАН-д орсон энэ эрхмийг цэвэр Амраа генсекийн хүн гэдэг. Хоёулаа Говь-Алтайн гаралтай учраас бодитой байх магадлалтай.
Түүний төрсөн ах ч тавантолгойн уурхайд нэлээд өндөр дүнтэй ажил гүйцэтгэдэг гэх мэдээлэл бий. Манай сайт энэ дагуу тусгай мэдээлэл бэлдэх болно.
Ц.Чулуунзагдын оронд очих хүмүүсийн нэрсээс хамгийн магадлалтай өндөртэй хоёр хүнээр хуучин эрдэнэс тавантолгой уурхайн хэвлэл хариуцсан газрын дарга М.Амарбаяр, Я.Содбаатартай ойр гэх хуучин VTV телевизийн захирал Б.Хосбаяр нарын нэр яригдаж буй мэдээлэл байна. Намын ихэнх гишүүд М.Амарбаярыг намын ажлын туршлагатай, харилцаа сайтай гэж үнэлж байгаа аж. Үнэн худал нь 12 сарын 06 -наас хойш л харагдах биз ээ.
0 cэтгэгдэлтэй