Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б. Анхбаяр, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал болон ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч ААН-үүдийн төлөөллийн хамт уулзалт хийв.
Энэхүү уулзалтын хүрээнд хоёр улсын эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, эрчим хүчний салбарын хамт ажиллагаанд тулгарч буй асуудлаар санал солилцож, эдгээр асуудлууд болон хоёр улсын засгийн газар хоорондын комиссын хурлуудаар талуудын гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан талуудын эрх ашигт нийцүүлэн дэс дараатай тэргүүн ээлжид шийдвэрлэх талаар санал нэгдсэн болно.
0 cэтгэгдэлтэй