ШИНЖЭЭЧ: Сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангахад хүчин чадал хүрэхгүй гэж худал мэдээлж, импортоор авсан

2023-12-22 170 0

Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн нээлттэй сонсголоор сайжруулсан шахмал түлшний арилжааны гэрээнд хийсэн хяналт шалгалтыг танилцуулав. 

Шинжээчийн танилцуулсан хяналт шалгалтын ажлын дүгнэлтийг хүргэж байна. 



“Тавантолгой түлш” ХХК-нийн салбарын захирал Д.Ганзориг 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцсэн. Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбаатар хотын айл өрхүүдийн сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангахад үйлдвэрийн хүчин чадал хүрэхгүй гэж худал мэдээлэл танилцуулсан.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны наймдугаар хуралдааны үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх дарга Д.Амарбаясгалан “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй өнөөгийн сайжруулсан түлшний дэгдэмхий хий 20-оос дээш хувьтай байгаа бол хагас коксожсон түлшний дэгдэмхий хий найман хувиас хэтрэхгүй байна.

Иймд бид урт хугацаандаа коксожсон түлшний үйлдвэр барих, үүний тулд богино хугацаандаа коксожсон түлшийг импортоор ав, хэрэглэж туршиж үзэх шаардлагатай гэж мэдэгдсэн.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь түлшний төлбөрт 2.07 сая ам.долларын үнэ бүхий 10.4 мянган тонн нүүрсийг 2022.10.14-2022.11.11-ний өдөр хүртэл нийлүүлж, 998.5 тонн түлшийг хүлээн авсан.

Түлш худалдан авах, түлш болон нүүрс тээвэрлэх ажлыг тендер шалгаруулалтаар зохион байгуулаагүй байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажиллах журмын 5.5.6 Ажлын алба нь санхүү, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах, арга хэмжээг хэрэгжүүлэх гэж заасан чиг үүрэг зөрчсөн байна.

Хагас коксожсон шахмал түлшний нэгж өртгийг гаалийн мэдүүлэг, тээврийн зардалд үндэслэн тооцоход 444.44 тонн сайжруулсан нүүрсийг 2.6 тэрбум төгрөгөөр авахаар байна.

Энэхүү нэгж өртгөөр тооцон “Хонгонк Хөндө” ХХК-нийн нийлүүлэх 109.000 тонн хагас коксожсон шахмал түлшний үнийг тооцож үзвэл 290.7 тэрбум төгрөгийн өртөгтэй гарсан.

Холбоотой мэдээ