БНХАУ-ын Бээжин хотноо Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны санаачилгаар “Монгол Улсын зүүн босоо тэнхлэгийн төмөр зам, боомтын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг танилцуулах Монгол-Хятадын хамтарсан хурал”-ыг “Монголын төмөр зам” ТӨХК хамтран зохион байгууллаа.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Итгэлт
Монгол Улсад төмөр зам үүссэнээс хойш 70 жилийн хугацаанд ердөө ганцхан төмөр замтай байсан. Харин бид 2019-2023 онд шинээр 905 км төмөр замыг барьж, улсын хэмжээнд төмөр замын сүлжээ нийт 2,258 км болж өргөжөөд байна.
Цаашдаа “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан 1, 2, 3-р үе шатны төмөр замыг барьж байгуулснаар Монгол Улсын үндэсний төмөр замын сүлжээний нийт урт 4,680 км болж 4 дахин өргөжихөөр байна.
Үүнд тусгагдсан бүс нутгийг холбосон шинэ коридоруудыг барьж байгуулах нөхцөл өдгөө бүрдээд байгаа бөгөөд Евроазийн худалдаа эдийн засгийн эргэлтийг сайжруулж, транзит тээврийг нэмэгдүүлэх, аюулгүй, тасралтгүй, богино хугацааны төмөр замын тээврийг хөгжүүлэх, бүс нутгийн хэмжээнд шинэ эдийн засгийн коридорт суурилсан томоохон суурьшлын бүсүүд бий болгох том зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хоёр улсын холбогдох байгууллагуудыг хамтран ажиллахыг хүсэж байна.
0 cэтгэгдэлтэй