УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртээх боломжийг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор уг тогтоолын төслийг Засгийн газраас яаралтай горимоор УИХ-д өргөн барьсан. Тогтоолын төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх, 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэд, ирээдүйд төрөх хүүхдүүд болон Монгол Улсын харьяатад орсон иргэдэд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг зохицуулахаар туссан. 2012 оноос өмнө төрсөн 2.5 сая иргэн одоогоор хувьцаа эзэмшиж байгаа. Мөн 1072 хувьцааг эзэмшиж байгаад зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр нь буюу нэгж хувьцааг 933 төгрөгөөр буцаан худалдан авах боломж бүрдүүлэх зохицуулалтыг тогтоолын төсөлд оруулсан.
Ногдол ашиг олгох тухайд 2023 онд бэлтгэл ажил хангагдаж, 2024 онд шийдэгдэж, олгох боломж бүрдэнэ гэж тооцжээ.
0 cэтгэгдэлтэй