Багануурын нүүрс түлж байсан үетэй харьцуулахад утааг 60-70 хувь бууруулсан гэв

2023-11-26 104 0

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ сарын 24-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонслоо.

Улаанбаатар хотын утаа, сайжруулсан шахмал түлшний талаар долоон бүлэг асуултын хариуг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Сайд Улаанбаатар хотын агаарын чанарыг тодорхойлохын тулд агаар бохирдуулагч хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцорыг хэмждэг. Нүүрстөрөгчийн дутуу ислийг автомат багажаар тодорхойлж байгаа. 2022-2023 оны хүйтний улиралд PM 2,5 тоосонцрын агууламж 65 микрограмм мкуб, PM10 тоосонцрын дундаж агууламж 107 микрограмм мкуб байгаа нь Багануурын нүүрс түлж байсан үетэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлт юм. Утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжуулсэн арга хэмжээ, тэдгээрт зарцуулагдсан төсөв, хөрөнгө оруулалт, татаас болон эх үүсвэрийн талаарх асуулгын хариуд, Гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх ажлын хүрээнд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 86,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017-2019 онд Улаанбаатар хотын 41964 гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлснээр цахилгаан хангамжийн найдвартай байдал дээшилж сүлжээний горим ажиллагаа оновчтой болж айл өрхийн цахилгаан хангамж сайжран шугам сүлжээний алдагдал буурч айл өрхүүд 4квт чадалтай цахилгаан халаагуураар гэр орноо халаах нөхцөл бүрдсэн.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвийн 86,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017-2019 онд нийслэлийн таван дүүргийн 35 хороонд гэр хорооллын 41,964  айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломж дамжyулах, түгээх сүлжээний шинэчлэлтийг хоёр үе шаттай  хэрэгжүүлсэн. 2017-2020 онд 228 нам даралтын халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажилд 43,6 тэрбум төгрөг зарцуулсан.  Уг ажлын хүрээнд 110 кВ-ын нэг ком дэд станц, 35 кВ-ын нэг ком дэд станц, 10 кВ-ын гурван ком хуваарилах байгууламж, 6-10 кВ-ын 246 ком дэд станцыг шинээр барих, 152 ком дэд станцын хучин чадлыг нэмэгдyyлэх, 25 фидерийн ачаалал хөнгөлөх, i3 шугамын утасны дамжyулах чадварыг нэмэгдүүлэх, 20,602 өрхийн цахилгааны оруулгын утас солих, хэрэглэгчийн нэгдсэн тоолуурын хайрцгийг шинэчлэх зэргийг хийсэн. Үр дүнд нь цахилгааны аюулгүй байдал сайжирч, буурч, гэр хорооллын 41964 айл ерхийн цахилгаан хангамж сайжран, 0.4кВ-ын шугамын урт, алдагдал бyyрч чанартай цахилгаан эрчим хучээр хэрэглэгчийг ханган, 4.0 кВт чадалтай цахилгаан халааryураар халаах техникийн боломж бүрдсэн. Хоёрдугаарт, халаалтын зуухыг зогсоож хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох талаар; Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.9.1-д заасны даryу 2017-2020 оны тyвшинд 228 нам даралтын халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбосон.  Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 318 дугаар “Тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай” тогтоолоор аймгийн тев болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд хоёр тариф тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг 50%-аар хөнгөлж байгаа. Хэрэглэгчдээс ирүүлж буй санал гомдлыг хүлээн авах зорилгоор Хэрэглэгчдэд үйлчлэх төв ажиллаж байгаан. Тус төвөөс долоон дүүргийн гэр хорооллын 182 100 өрхөөс зуухны нөхцөл байдлын судалгаа авахад 127 108 өрх нь чанарын стандарт шаардлага хангахгүй, битүүмж алдагдсан зуухтай байгаа нь иргэд угаарын хийн хордлогод өртөх гол шалтгаан болж байна. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд улсын болон орон нутгийн төсвөөс “Тавантолгой түлш” ХХК нь 2018-2022 онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон БОАЖЯ-наас нийт 823,6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд 236,9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад, 586,7 тэрбум төгрөгийг үндсэн үйл ажиллагааны зардалд тус тус зарцуулсан. Нийслэлийн төсвөөс сайжруулсан шахмал түлшний тээвэр, борлуулалтын урамшуулал, түлшний хадгалалтын зардал болон хяналт шалгалтын зардалд 2019 онд 14 тэрбум, 2020 онд 15,4 тэрбум, 2021 онд 26,9 тэрбум, 2022 онд 28,8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн бүрэн автоматжуулсан бэлэн байдал, найдвартай ажиллагааг хангаж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, түлшний чанарыг сайжруулах замаар үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна. “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг өргөтгөн шинэчилж, хоёр шугамын хүчин чадлыг 50 тонн цагт хүргэснээр нэг тонн шахмал түлшний өртөг 36 100 төгрөгөөр буурч, үйлдвэрлэлийн зардал 8,6 хувиар буурна. Цаашид шахмал түлшний түүхий эдийг солих, хагас коксожсон түүхий эдэд шилжих нь агаарын бохирдлыг бууруулах дараагийн арга хэмжээ болно.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 132 мянган тонн хагас коксожсон нүүрс импортолж, 2023-2024 оны арванхоёрдугаар сараас нэгдүгээр сард нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэхээр төлөвлөж байсан боловч нээлттэй сонгон шалгаруулалт удааширснаар цаг хугацааны хувьд боломжгүй болсон. Мөн 31,9 тэрбум төгрөгөөр 24,5 мянган тонн хагас кокс болон асаагч худалдан авч Улаанбаатар хотын Хан-Уул, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд нийлүүлэхээр төлөвлөн худалдан авах нээлттэй тендер зарласан ч НЗД-ын хөтөлбөрийн хүрээнд гаргах үнэт цаасыг олон нийтэд санал болгох хугацаа тодорхойгүй болсноор 2023-2024 оны халаалтын улиралд хагас кокосжсон шахмал түлш хэрэглэх боломжгүй болоод байна. Лабораторийн шинжилгээний дүнгээр хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээ мидлингээр үйлдвэрлэсэн түлштэй харьцуулахад  хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72,6 хувь, хүхэрлэг хийн хэмжээ 85,5 хувь, угаарын хийн хэмжээ 10,8 хувь, азотын исэл 23,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Эрчим хүчний яамны төлөөллөөс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн яамны Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Тавантолгой түлш” ХХК, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын удирдлагууд ирж оролцон гишүүдийн асуултад хариуллаа.

Холбоотой мэдээ