Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ
/2023 оны 11 дүгээр сарын 27-оос 12 дугаар сарын 03-ны өдөр/
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.
Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2023 оны 11 дүгээр сарын 27-оос 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд Мишээл экспо, Зайсан, 100-н айл, Цахилгаан станц, Шархад, Толгойт, Нисэх, Налайх, 13-р хороолол, Амгалан, Ургах наран хороолол, 5-н буудал, 1-р хороолол орчим “Бага бохирдолтой”, Зурагт, Баруун 4-н зам орчим “Бохирдолтой”, Хайлааст орчим “Их бохирдолтой”, Баянхошуу орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй