Мөн тэрбээр, “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гаралт тасалдуулахгүй байх гэсэн шаардлагыг тавьж байна. 12 жилээс дээш насжилттай тээврийн хэрэгслийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн бүртгэлээс хасаж, актална. Шинээр худалдан авч буй 600 автобус бүгд нэг дор орж ирэх боломжгүй. 30, 50, 100 гэхчлэн үе шаттайгаар орж ирнэ. Шинэ автобуснууд орж ирэх бүрд нэн шаардлагатай байгаа чиглэлүүдэд хуваарилах, актлагдсан автобуснуудын оронд нөхөн хангалтаар оруулах зэрэг зохицуулалтыг хийнэ. Урьдчилсан байдлаар шинээр орж ирэх 600 автобус нь актлагдах автобусны тоотой тэнцэж байгаа” гэлээ.
Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өдөрт дунджаар 1000 гаруй автобус үйлчилгээнд гарч байна. Тодруулбал, нийт 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байгаа гэдгийг Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн сүлжээний зураг зүйн инженер Б.Галбадрах онцоллоо.
0 cэтгэгдэлтэй