Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж байгаа. Дээрх бодлогын хүрээнд боомтуудын нэвтрэлтийн хүчин чадлыг 3-4 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Эл зорилтын хүрээнд Замын-Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг энэ сарын 16-31-нийг хүртэл 24 цагаар ажиллуулж байна.
24 цагаар ажиллаж эхэлснээс хойш гурван хоногийн хугацаанд Замын-Үүд автозамын боомтоор нийт 322 автомашин нэвтэрсэн хэмээн Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Б.Баярням мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй