“Нүүрсний хулгай”-н асуудлаарх Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол өнөөдөр үргэлжилж байна.
Энэ үеэр 2013-2015 онд нүүрсний үнэ тогтоох тодорхой аргачлалгүй ажиллаж, зарим компанитай хямд үнээр нүүрс борлуулалтын гэрээ хийсэн асуудлыг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан н.Батмэндээс тодруулав.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Та 2013-2015 оны хооронд “Эрдэнэс Тавантолгой” компанид борлуулалтын даргаар ажилласан байна. Тухайн үед Ганцмод боомтын үнэ 60-104 ам.долларт хэлбэлздэг байжээ. Гэтэл яагаад “Эрдэнэс Тавантолгой” компанитай 32-40 ам.доллароор нүүрс борлуулалтын гэрээ хийв. Яагаад 2-3 хувиар хямд үнэ тогтоосон бэ?
н.Батмэнд : Тухайн үед амны үнээр өгч байсан. Зах зээл уналттай байсан учраас худалдан авагчдад өөрсдийнх нь сонирхлоор өгч байсан. Бид компани болгон руу бараг хадаг барьж очихоос наана юм болж нүүрс борлуулахын төлөө ажиллаж байсан.
Өнөөдрийнх шиг өөрсдөө орж ирээд нүүрс авдаг үе байгаагүй.
Сайд Б.Энхбаяр: Өөрсдийнх нь хүссэн үнээр л өгчихдөг байсан гэсэн үг үү?
н.Батмэнд: Зах зээл байхгүй учраас худалдан авалтыг “Чалко”-гийн үнийн индексийг харьцуулсан үнээр өгч байсан.
0 cэтгэгдэлтэй